Австрийн пассив барилгын туршлага
"Passive House PLUS" төсөл - сэргээгдэх эрчим хүч ашиглан nearly zero буюу тэгд дөхүү CO₂ ялгаруулалттай хотхон барих
Passive House PLUS төсөл нь 2023 онд Австрийн Инсбрук хотын ойролцоо NHT компанийн хэрэгжүүлсэн Европ дахь хамгийн том Passive House PLUS орон сууцны цогцолбор юм. Нийт 5 орон сууц, 132 айлаас бүрдэх бөгөөд сэргээгдэх эрчим хүч, дулааны хэмнэлт, тав тухтай амьдралын орчныг бүрдүүлсэн жишиг төсөл болж байна.
Төслийн гол онцлогуудаас дурдвал 710 м² нарны эрчим хүчний систем бүхий PV суурилуулалт, эрчим хүчний хамгийн бага хэрэглээ, өндөр тав тух, халуун усны оновчтой шийдэл, дулаан солилцууртай агааржуулагч систем зэрэг дэвшилтэт инженерийн шийдлүүдтэй байгальд ээлтэй шийдэл болсон эдгээр барилгууд нь аль хэдийнээ уур амьсгалыг хамгаалах зорилтуудыг хангаж, цаашдын тогтвортой амьдралын орчныг бүрдүүлж буй сайн туршлагатай төсөл юм.