Пассив Хаус буюу Пассивхаус гэдэг нь барилгуудын эрчим хүчний хэмнэлтийн хатуу, сайн дурын стандарт юм. 1991 онд Германы Дармштадт хотод эхэлсэн энэхүү шинэлэг, тогтвортой барилгын загвар нь өндөр эрчим хүчний хэмнэлттэй барилга барихад тэргүүлэх арга болж дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн.

Пассив Хаусын гол зорилго нь тав тухтай, эрүүл дотоод орчныг бий болгохын зэрэгцээ эрчим хүчний хэрэглээг эрс багасгах явдал юм. Пассив Хаусын стандартыг хангасан барилгууд нь ердийн барилгуудтай харьцуулахад (улс орнуудын барилгын норм, дүрэмтэй харьцуулахад) эрчим хүчний хэрэгцээг 90% хүртэл бууруулж, өндөр түвшний дулааны тав тух, дотоод агаарын чанарыг хангадаг.

1991 онд Дармштадт дахь анхны Пассив Хаус болон дараачийн Пассив Хаусууд дээр хийсэн тооцоолол, туршилтын судалгааны үр дүнгээс харахад энэхүү концепцийн үр дүнтэй байдал сүүлийн 30 жилийн турш батлагдсан.

Пассив Хаусын барилгууд нь таван үндсэн зарчмыг ашиглан хэрэгждэг:

Эдгээр зарчим нь барилгын халаалтын эрчим хүчний эрэлтийг мэдэгдэхүйц бууруулж, хэт туйлшралтай цаг агаарын нөхцөлд ч үр ашигтай халаалт, хөргөлтийг хангадаг.

Пассив Хаусын загвар, барилгын зарчмууд нь дэлхийн хаана ч хэрэглэгдэх боломжтой бөгөөд орон сууц, худалдааны болон оффисын барилга зэрэг олон төрлийн барилгуудыг эдгээр зарчмаар барьж болно.

Эцсийн эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг эрс бууруулснаар Пассив барилгууд нь хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулдаг.

Пассив Хаусын стандарт нь байгаль орчинд ээлтэй төдийгүй оршин суугчдад онцгой тав тух, сайн сайхан байдлыг хангадаг, өндөр эрчим хүчний хэмнэлттэй барилгуудыг бий болгох батлагдсан, үр дүнтэй аргыг санал болгодог.