Монголын Пассив Барилгын Хүрээлэн нь МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимтэй хамтран Герман дахь Пассив барилгын хүрээлэнгийн боловсруулж, стандарчилсан Пассив барилгын мэргэжилтэн/Passive House Tradesperson-г бэлтгэх 3 өдрийн сургалтыг 2025 оны 3 сарын 15 (Бя), 16 (Ня), 17 (Да)-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн сургагч багш, БНСУ-ын KNO ИС-ийн проф. Лий Пил-рюл багшийн зөвлөмж, удирдлага дор МУИС-ИТС-н дэд проф. А.Амарбаяр, Пассив барилгын зөвлөх/сургагч багш Н.Ганбаа, Барилгын зөвлөх инженер С.Түвшинхүү, Пассив барилгын мэргэжилтэн Э.Энх-Учрал нар танхимаар заав.
Монголын Пассив Барилгын Хүрээлэн нь МУИС-ийн Инженер Технологийн Сургуультай хамтран Герман дахь Пассив барилгын хүрээлэнгийн боловсруулж, стандарчилсан Пассив барилгын мэргэжилтэн/Passive House Tradesperson-г бэлтгэх 3 өдрийн сургалтыг 2024 оны 4 сарын 20(Бя), 21(Ня), 22(Да)-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн сургагч багш, БНСУ-ын KNO ИС-ийн проф. Лий Пил-рюл багшийн зөвлөмж, удирдлага дор МУИС-ИТС-н дэд проф. А.Амарбаяр, Пассив барилгын зөвлөх/сургагч багш Н.Ганбаа, Барилгын зөвлөх инженер С.Түвшинхүү, Пассив барилгын мэргэжилтэн Э.Энх-Учрал нар танхимаар заав.
Монголын Пассив Барилгын Хүрээлэн нь МУИС-ийн Инженер Технологийн Сургуультай хамтран Герман дахь Пассив барилгын хүрээлэнгийн боловсруулж, стандарчилсан Пассив барилгын мэргэжилтэн/Passive House Tradesperson-г бэлтгэх 3 өдрийн сургалтыг 2024 оны 1 сарын 26, 27, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн сургагч багш, БНСУ-ын KNO ИС-ийн проф. Лий Пил-рюл багшийн зөвлөмж, удирдлага дор МУИС-ИТС-н дэд проф. А.Амарбаяр, Пассив барилгын зөвлөх/сургагч багш Н.Ганбаа, Барилгын зөвлөх инженер С.Түвшинхүү, Пассив барилгын мэргэжилтэн Э.Энх-Учрал нар танхимаар заав.
Пассив Барилгын Хүрээлэн ТББ нь эрчим хүчний сайдын зарцуулахаар төлөвлөж буй 177.4 тэрбум төгрөгийн хагас коксын туршилтыг эрс эсэргүүцэж байгаагаа үүгээр мэдэгдэж, 21-р зууны орчин үеийн Монгол Улсын нийслэл хотод хийгдэх шаардлагатай байгаа ажил, авах ёстой арга хэмжээг санал болгож байна.
Утаа орчны бохирдлыг бууруулах ажил нэн түрүүнд амьдрах сууцанд хийх дулаан хамгаалалтаас эхлэх ёстой. Түлш зарцуулалт өндөртэй монгол гэр, тоосгон байшинд түлэх түлш болон зуух янданг сайжруулах ажилд даруй 1 их наяд төгрөгийг улсын сан хөмрөгөөс зарцуулсан ч ямар ч амжилтанд хүрсэнгүй. Түлшийг хямдруулах, цахилгаан дулааны эрчим хүчийг үнэгүйдүүлэх буруу бодлогыг тууштай барьж ирсэн үе үеийн эрх баригчийн буруу шийдвэрийн үр дүнд барилга байгууламжийн дулаан алдагдал маш өндөр байгаа гэж үзэж байна.
Тиймээс бодлогын эрс шинэчлэл хийж утаа үүсэх шалтгаантай нь тэмцэх цаг болсон байна.
Бидний хийсэн туршилтаар идэр есийн хүйтэнд огт гал түлэхгүйгээр аквариумтай алтан загас нэмэх 20 хэмтэй өвөлжиж чадсан. Пассив барилгын үндсэн зарчим болох дулаан алдагдал багатай байшинд дулаан сэргээгчтэй агаар сэлгэх замаар ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж болдог гэдгийг нотлон харуулсан билээ. Тиймээс утаанаас бүрэн ангижрах гарц гаргалгааны гол түлхүүр нь пассив аргачлалаар барилга байшингаа дулаалах, халаалтын эрчим хүчний хэрэгцээг эрс бууруулах ажил юм.
Үүнд дараах 2 үндсэн хөшүүрэг хэрэгтэй.
1) Яндангүй амьдрахад бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
2) Нүүрс, цахилгаан дулааны эрчим хүчний тарифыг чөлөөлж зах зээлийн зарчимд нийцүүлэх.
Дээрх хүрээнд хамаарах цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хэдий хэмжээний дүнтэй болохыг харуулахын тулд эхний ээлжинд хотын төвийн ойролцоо сонгосон дүүрэгт байрлах яндантай айл өрх албан газруудад гал түлэхгүй байх пассив шийдлийг санал болгосноор даруй 10,000 янданг нэг жилийн дотор буулгана.
Ингэснээр 10 хувиар агаар орчны бохирдол буурах юм.
Үүнийг шат дараатай 20, 30, 50 мянган яндан гэж явсаар УБ хотод халаалтанд гал түлэхийг 2028 он гэхэд бүрэн зогсоох боломжтой.
1. Эдгээр янданг буулгаж нүхийг бөглөж дулаалсанаар даруй 30-50% дулаан алдагдал буурах ба, цаашид нэмж дулаалах шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй зээл санал болгох ёстой. Жишээлбэл 50 м2 байшинтай нэг айл жилдээ 1 сая төгрөгийн сайжруулсан түлш түлдэг байсан бол яндангаа буулгаснаар 5 жилийн хугацаатай 5 сая төгрөгийн хүүгүй зээлд хамрагдах боломжтой.
Мөн тухайн түлшинд өгдөг татаасын хэмжээ болох 3 сая төгрөгийг 5жилээр бодож буцалтгүй тусламж хэлбэрээр өгөх боломжтой. Ингээд зөвхөн түлшинд өгдөг байсан 20 сая төгрөгөөр байшингаа дулаалж яндангүй, утаагүй тав тухтай амьдрах боломж нээгдэх юм.
Дулаалга хийгдсэн айлуудад шөнийн дулаан хуримтлууртай чулуун халаагуурыг хөнгөлөлттэй үнээр санал болгож (цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөлд хэрэгжиж буй), оройн оргил ачааллын үед цахилгаан хэрэглээг эрс бууруулах боломжтой. Нэг айлд шөнийн цахилгаан хэрэглээний 700 кВт.ц/сар хүртэлх хөнгөлөлтийг хэвээр үргэлжлүүлэх ба ахуйн хэрэглээний түвшинд 500 кВт.ц/сар хүртэл оргил ачаалалд оролцох, түүнээс илүү гарсан хэрэглээнд одоогийн мөрдөгдөж байгаа тарифаас 3 дахин өндөр төлбөр тооцох замаар хэрэглэгчийн дадал хэвшлээс шалтгаалж болох хэтэрсэн хэрэглээг танах боломжтой.
Энэ цогц арга хэмжээний үр дүнд иргэд байшингаа сайтар дулаалах, зөв зохистой, цомхон эрчим хүчний хэрэглээтэй болох, санхүүгийн дарамт багатай, ашиглалтын зардал багатайгаар цэвэр халаалтын горимд шилжих бололцоотой болох юм. Мөн гэр хорооллын дэд төвүүдэд хийгдсэн ашиглалт муутай дэд бүтцийн шугам сүлжээг ашиглах боломж нэмэгдэж бодит утгаараа дэд бүтэц бүхий байшин хороолол бүрэлдэн бий болох суурь тавигдах юм.
2. Дэвшилтэт технологийн эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болтол тархмал эх үүсвэрийг дэмжиж айл өрхөөс өрсөлдөхүйц үнээр худалдан авах бодлого зохицуулалтыг хийх шаардлагатай.
Гэр хорооллын айл өрх өдрийн нартай цагаар 5кВт чадал үүсгэж сүлжээнд нийлүүлсэн бол өглөө эртлэн халаагуур залгах, цай хоолоо хийх зэрэг ачаалалдаа ашиглах кредит болгох замаар оргил ачааллын үеэс бусад үед шилжүүлэн ашиглах боломжтой хувилбарыг гаргаж өгөх шаардлагатай.
Ингэснээр суурь ачааллын горимд ажиллах шаардлагатай цахилгаан станцуудын горимд эерэг нөлөөлөхөөс гадна тархмал эх үүсвэрийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж нээгдэх юм.
Дулааны цахилгаан станц дээр үйлдвэрлэсэн дулаан үр ашиггүй зарцуулагдсаар байхад үйлдвэрлэлийн хүчин чадлаасаа 67% хэтэрсэн холболттой байна. Дулаан хэрэглэгчдэд барилга байгууламжын дулаан техникийн норм дүрмийг мөрдүүлэх, шошгожуулах, дулаан алдагдлыг бууруулах пассив аргуудыг өргөнөөр нэвтрүүлэх, дулааны тоолуурт системд нэн даруй шилжиж, хэрэглэгч хэрэглэснээрээ бодит үнэ ханшаар нь төлбөрөө төлдөг болох замаар хүндрэлээсээ гарах боломжтой. Ингэснээр гэр хорооллын бүс дэх дахин төлөвлөлтийн ажлууд эрчимжиж, илүү хурдтай яндангүй болох боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Барилгын дулаан алдагдал эрс буурмагц төвлөрсөн дулаан хангамжаас хамааралгүй бие даасан уян хатан шийдлээр дулаан хангамжийн асуудлаа зохицуулах боломжтой болох тул их чадлын цахилгаан станцыг уурхайн аманд барьж байгуулах техникийн үндэслэл, боломж нэмэгдэнэ.
ПАССИВ БАРИЛГЫН ХҮРЭЭЛЭН ТББ
2023 оны 8 дугаар сар
Манай хүрээлэн нь Монголд анх удаагаа Герман дахь Пассив барилгын хүрээлэнгээс баталгаажсан үнэмлэх олгох Пассив барилгын мэргэжилтэн /Passive House Tradesperson-ий албан ёсны шалгалтыг 2023 оны 6-р сарын 25-нд зохион байгууллаа. Шалгалтыг биетээр хянахаар тус хүрээлэнгийн итгэмжлэгдсэн шалгалт авах эрхтэй сургагч багш, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пассив Барилгын Дизайны Хүрээлэнгийн ерөнхийлөгч, проф. Лий Пил-Рюл хүрэлцэн ирсэн ба бид анхны Монгол мэргэжилтнүүдтэй болно гэдэгт итгэлтэй байна.
Бид Монголд хоёр дахь удаагаа Пассив барилгын мэргэжилтэн/Passive House Tradesperson бэлтгэх танхимын сургалтыг Герман дахь Пассив барилгын хүрээлэнгийн стандарт хөтөлбөрийн дагуу 2023 оны 6-р сарын 17, 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны комиссын /UNESCAP/ "Цэвэр агаар" дээд хэмжээний форумын хүрээнд зохион байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах шилдэг шийдэл олох "Агаар нэг" Хакатон 2023-д эрчим хүчний өндөр хэмнэлттэй пассив зарчмаар барьсан барилгыг олон болгож, яндангүй, утаагүй хот болгох зорилготой Пассив Хаус төсөл шилдэг 3 бүтээлийн нэгээр шалгарав.
Монголын Пассив Барилгын Хүрээлэн нь Герман дахь Пассив барилгын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн сургагч багш, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пассив Барилгын Дизайны Хүрээлэнгийн ерөнхийлөгч, проф. Лий Пил-Рюл-г урьж Монголд анх удаагаа Пассив барилгын мэргэжилтэн/Passive House Tradesperson бэлтгэх 3 өдрийн сургалтыг 2023 оны 1-р сарын 26, 27, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Эрчим хүчний хэмнэлттэй барилгыг дэлгэрүүлэн нэвтрүүлж буй Япон улс Саппоро хотын бодлого, түүний хэрэгжүүлэлт, ололт амжилт, сургамж туршлагыг судалж ойлгох, нийслэлийн иргэд, инженер техникийн ажилтан, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад эрчим хүчний хэмнэлттэй барилгын суурь ойлголт, мэдлэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор МУИС, Пассив барилгын хүрээлэн ТББ, Монгол-Японы төв, Ориэнтал Консалтанс хамтран 2022 оны 12-р сарын 16нд зохион байгуулсан.
Дорноговь аймгийн засаг захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтын ажиллагаа тогтоож, иргэд, хэрэглэгчдэд зориулсан Пассив барилгын анхан шатны суурь ойлголтыг өгөх сургалтыг 2022 оны 10-р сарын 16, 2023 оны 03-р сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулж Пассив барилгын зарчмыг аймгийн хэмжээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Монгол улсад эрчим хүчний хэмнэлттэй, пассив барилгын арга аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын нөхцөлд Пассив амины орон сууц барьж, ашиглаж буй туршлагыг танилцуулж, туршлага солилцохоор иргэд олон нийтэд хялбаршуулсан хагас өдрийн нээлттэй сургалтыг 2022 оны 6-р сарын 26-нд МУИС-н цахим номын сангийн 303 тоот танхимд Монголын Пассив Барилгын Хүрээлэн ТББ болон МУИС-н ХШУИС-н Сэргээгдэх эрчим хүчний лаборатори хамтран зохион байгууллаа. Сургалтанд нийт 88 иргэдийн төлөөлөл, барилгын салбарын инженер, архитектур, бизнес эрхлэгч, барилгачид, эрчим хүчний хэмнэлттэй барилга сонирхогчид оролцлоо.
Монголын Пассив Барилгын Хүрээлэн, Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Өмнөговь аймгийн Инноваци, Технологийн Төв, Монгол Улсын Их Сургууль-тай хамтран орон нутагт анх удаагаа Өмнөговь аймгийн иргэд олон нийт болон барилгын салбарын мэргэжилтнүүдэд Пассив барилгын тухай анхан, дунд шатны суурь ойлголтыг өгөх сургалтыг Өмнөговь аймгийн Инноваци, Технологийн төвтэй хамтран 2022 оны 04-р сарын 30, 05-р сарын 01, 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Олон нийтэд Пассив барилгын үндсэн зарчмуудыг таниулах, сурталчилах зорилгоор Сакура Проперти ХХК болон МООД төсөлтэй хамтран дотроо амьд загастай мини Пассив барилгын үзүүлэн макетийг хөгжүүлж, 2022 оны 1-р сараас эхлэн гудамжинд болон олон нийтийн арга хэмжээнүүдэд байршуулж байна. Мөн бид тус макетийг МООД төсөлтэй хамтран олон нийтийн сүлжээгээр танилцуулсан (бичлэгийг эндээс) ба өвлийн ид хүйтэнд хоёр долоо хоногийн турш гадна агаарын хэм шөнөдөө -25, өдөртөө -11 байхад мини Пассив барилгын үзүүлэнгийн дотор талд агаарын хэм +15-с +20-н хооронд харьцангуй тогтвортой байж ямар ч нэмэлт идэвхтэй халаалтгүйгээр зөвхөн урд цонхоор нь нэвтрэх нарны гэрлийн илчээр барилга (макет)-н дотор хангалттай дулаан орчин бүрдүүлж болохыг харуулж чадсанаараа олон нийтийн анхаарлыг ихээр татав.
Үүгээр зогсохгүй тус сонирхолтой үзүүлэнгийн төсөл нь 2023 онд болсон 26 дахь удаагийн Олон улсын Пассив Барилгын Конференцид илтгэлээр танилцуулагдсан.
Жич: Бид үзүүлэн дотор загастай аквариумыг байршуулахаас өмнө аюулгүй байдлыг хангаж тооцоолол, туршилтыг урьдчилан хийсэн.
Монголын анхны бага эрчим хүчний барилгыг ОУ-ын Пассив барилгын мэдээллийн санд бүртгүүлэв.
Монгол улсаас анх удаа ОУ-ын Пассив барилгын мэдээллийн сангийн бүртгэлд Ганданд байрлах 2 давхар 70м2 талбайтай, модон араг хийцтэй амины сууцыг бага эрчим хүчний барилга (Low Energy House)-аар бүртгүүлсэн. Тус бүртгүүлэх ажилд Сакура Проперти ХХК-д дэмжлэг үзүүлж, МУИС ХШУИС болон Пассив Барилгын Хүрээлэн ТББ нар хамтран хэмжилт, туршилтын ажлыг гүйцэтгэсэн.