Монгол улсаас анх удаа Олон улсын Пассив барилгын мэдээллийн сангийн бүртгэлд Ганданд байрлах 2 давхар 70м2 талбайтай, модон араг хийцтэй амины сууцыг бага эрчим хүчний барилга (Low Energy House)-аар бүртгүүлсэн. Тус бүртгүүлэх ажилд Сакура Проперти ХХК-д дэмжлэг үзүүлж, МУИС ХШУИС болон Монголын Пассив Барилгын Хүрээлэн ТББ нар хамтран хэмжилт, туршилтын ажлыг гүйцэтгэсэн.
Пассив барилгын мэдээллийн сангаас дэлгэрэнгүйг үзэж болно.
Бага эрчим хүчний барилгын стандартын гол шаардлага:
Халаалтын хувийн эрчим хүчний хэрэгцээ нь 30кВт.ц/(м2*жил) -с хэтрэхгүй байх
50Па-н даралтын зөрүүн дэх битүүмжлэлийн хэмжилтийн үр дүн 1 1/ц-аас хэтрэхгүй байх
Сэргээгдэх эрчим хүчний анхдагч эрчим хүчний хэрэгцээ 75кВт.ц/м2жил-с хэтрэхгүй (үүнээс +15кВт.ц/м2жил-с хэтэрч болох ба хэтэрсэн эрчим хүчийг нэмэлт үйлдвэрлэлээр нөхөж болно.)