“Хүйтэн Бүсийн Пассив Барилга” ОУ-ын хурал 2025 (Passive House for Arctic Climate International Conference 2025) сэдэвтэй хурал, хэлэлцүүлэг 7 сарын 9-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хурлын зорилго: Монгол Улсын утаа, орчны бохирдлыг бууруулах, Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, Эрчим хүчний өндөр хэмнэлттэй Пассив барилга, сууцны арга, технологийг олон нийт, мэргэжлийн байгууллага, их дээд сургуулиудын сургалт, судалгааны талбарт өргөн хүрээтэй түгээн дэлгэрүүлэх.
Хуралд Австрийн Австрийн Neue Heimat Tirol (NHT) байгууллагын судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Harald Konrad Malzer, Японы Sato No Mado Co., Ltd -ийн гүйцэтгэх захирал Daiji Sato, Хятадын Orient Sundar Group-ийн ерөнхий менежер Peter Lee зэрэг ОУ-д нэр хүндтэй, туршлагатай мэргэжилтнүүд уригдаж илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлж, төгсгөлд нь ганданд байрлах 70м² Пассив сууцтай очиж танилцсан. Энэхүү хурал хэлэлцүүлэгт маань салбарын инженер, архитектур, бизнес эрхлэгч, барилгачид, оюутан залуус мөн эрчим хүчний хэмнэлттэй барилга сонирхогчид зэрэг 42 хүний бүрэлдэхүүнтэй оролцож амжилттай өндөрлөлөө.