“ПАССИВ БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?, ХЭРХЭН БАРЬДАГ ВЭ?” олон нийтэд зориулсан анхан шатны сургалт
Монгол улсад эрчим хүчний хэмнэлттэй, пассив барилгын арга аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын нөхцөлд Пассив амины орон сууц барьж, ашиглаж буй туршлагыг танилцуулж, туршлага солилцохоор иргэд олон нийтэд хялбаршуулсан хагас өдрийн нээлттэй сургалтыг 2025 оны 3-р сарын 14 (Ба) 14:10-17:10 цаг МУИС-н Төв байрны 301 тоот танхимд Монголын Пассив Барилгын Хүрээлэн ТББ болон МУИС-н ИТС-н Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 95 иргэдийн төлөөлөл, барилгын салбарын инженер, архитектур, бизнес эрхлэгч, барилгачид, эрчим хүчний хэмнэлттэй барилга сонирхогчид оролцлоо.
Монголын Пассив Барилгын Хүрээлэн нь МУИС-ийн ХШУИС-тай хамтран Монголд хоёр дахь удаагаа Пассив барилгын мэргэжилтэн/Passive House Tradesperson бэлтгэх танхимын сургалтыг Герман дахь Пассив барилгын хүрээлэнгийн стандартчлагдсан хөтөлбөрийн дагуу 2023 оны 6-р сарын 17, 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Манай хүрээлэн нь МУИС-ийн ХШУИС-тай хамтран Монголд анх удаагаа Герман дахь Пассив барилгын хүрээлэнгээс баталгаажсан үнэмлэх олгох Пассив барилгын мэргэжилтэн /Passive House Tradesperson-ий албан ёсны шалгалтыг 2023 оны 6-р сарын 25-нд зохион байгууллаа. Шалгалтыг биетээр хянахаар ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн шалгалт авах эрхтэй сургагч багш БНСУ-ын KNO ИС-ийн проф. Лий Пил-Рюл хүрэлцэн ирсэн ба бид анхны Монгол мэргэжилтнүүдтэй болно гэдэгт итгэлтэй байна.
НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны комиссын /UNESCAP/ "Цэвэр агаар" дээд хэмжээний форумын хүрээнд зохион байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах шилдэг шийдэл олох "Агаар нэг" Хакатон 2023-д эрчим хүчний өндөр хэмнэлттэй пассив зарчмаар барьсан барилгыг олон болгож, яндангүй, утаагүй хот болгох зорилготой төсөл Пассив Хаус төсөл шилдэг 3 бүтээлийн нэгээр шалгарав.
Монголын Пассив Барилгын Хүрээлэн нь МУИС-ийн ХШУИС-тай хамтран Герман дахь Пассив барилгын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн сургагч багш, БНСУ-ын KNO ИС-ийн проф. Лий Пил-Рюл-г урьж Монголд анх удаагаа Пассив барилгын мэргэжилтэн/Passive House Tradesperson бэлтгэх 3 өдрийн сургалтыг 2023 оны 1-р сарын 26, 27, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Эрчим хүчний хэмнэлттэй барилгыг дэлгэрүүлэн нэвтрүүлж буй Япон улс Саппоро хотын бодлого, түүний хэрэгжүүлэлт, ололт амжилт, сургамж туршлагыг судалж ойлгох, нийслэлийн иргэд, инженер техникийн ажилтан, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад эрчим хүчний хэмнэлттэй барилгын суурь ойлголт, мэдлэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор МУИС, Пассив барилгын хүрээлэн ТББ, Монгол-Японы төв, Ориэнтал Консалтанс хамтран 2022 оны 12-р сарын 16 нд зохион байгуулсан.
Дорноговь аймгийн засаг захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтын ажиллагаа тогтоож, иргэд, хэрэглэгчдэд зориулсан Пассив барилгын анхан шатны суурь ойлголтыг өгөх сургалтыг 2022 оны 10-р сарын 16, 2023 оны 03-р сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулж Пассив барилгын зарчмыг аймгийн хэмжээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Монгол улсад эрчим хүчний хэмнэлттэй, пассив барилгын арга аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын нөхцөлд Пассив амины орон сууц барьж, ашиглаж буй туршлагыг танилцуулж, туршлага солилцохоор иргэд олон нийтэд хялбаршуулсан хагас өдрийн нээлттэй сургалтыг 2022 оны 6-р сарын 26-нд МУИС-н цахим номын сангийн 303 тоот танхимд Пассив Барилгын Хүрээлэн ТББ болон МУИС-н ХШУИС-н Сэргээгдэх эрчим хүчний лаборатори хамтран зохион байгууллаа. Сургалтанд нийт 88 иргэдийн төлөөлөл, барилгын салбарын инженер, архитектур, бизнес эрхлэгч, барилгачид, эрчим хүчний хэмнэлттэй барилга сонирхогчид оролцлоо.
Пассив Барилгын Хүрээлэн, Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Өмнөговь аймгийн Инноваци, Технологийн Төв, Монгол Улсын Их Сургууль-тай хамтран орон нутагт анх удаагаа Өмнөговь аймгийн иргэд олон нийт болон барилгын салбарын мэргэжилтнүүдэд Пассив барилгын тухай анхан, дунд шатны суурь ойлголтыг өгөх сургалтыг Өмнөговь аймгийн Инноваци, Технологийн төвтэй хамтран 2022 оны 04-р сарын 30, 05-р сарын 01, 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Олон нийтэд Пассив барилгын үндсэн зарчмуудыг таниулах, сурталчилах зорилгоор Сакура Проперти ХХК болон МООД төсөлтэй хамтран дотроо амьд загастай мини Пассив барилгын үзүүлэн макетийг хөгжүүлж, 2022 оны 1-р сараас эхлэн гудамжинд болон олон нийтийн арга хэмжээнүүдэд байршуулж байна. Мөн бид тус макетийг МООД төсөлтэй хамтран олон нийтийн сүлжээгээр танилцуулсан (бичлэгийг эндээс) ба өвлийн ид хүйтэнд хоёр долоо хоногийн турш гадна агаарын хэм шөнөдөө -25, өдөртөө -11 байхад мини Пассив барилгын үзүүлэнгийн дотор талд агаарын хэм +15-с +20-н хооронд харьцангуй тогтвортой байж ямар ч нэмэлт идэвхтэй халаалтгүйгээр зөвхөн урд цонхоор нь нэвтрэх нарны гэрлийн илчээр барилга(макет)-н дотор хангалттай дулаан орчин бүрдүүлж болохыг харуулж чадсанаараа олон нийтийн анхаарлыг ихээр татав.
Үүгээр зогсохгүй тус сонирхолтой үзүүлэнгийн төсөл нь 2023 онд болсон 26 дахь удаагийн Олон улсын Пассив Барилгын Конференцид илтгэлээр танилцуулагдсан.
Жич: Бид үзүүлэн дотор загастай аквариумыг байршуулахаас өмнө аюулгүй байдлыг хангаж тооцоолол, туршилтыг урьдчилан хийсэн.
Монгол улсаас анх удаа ОУ-ын Пассив барилгын мэдээллийн сангийн бүртгэлд Ганданд байрлах 2 давхар 70м2 талбайтай, модон араг хийцтэй амины сууцыг бага эрчим хүчний барилга (Low Energy House)-аар бүртгүүлсэн. Тус бүртгүүлэх ажилд Сакура Проперти ХХК-д дэмжлэг үзүүлж, МУИС ХШУИС болон Монголын Пассив Барилгын Хүрээлэн ТББ нар хамтран хэмжилт, туршилтын ажлыг гүйцэтгэсэн.
Пассив барилгын мэдээллийн сангаас дэлгэрэнгүйг үзэж болно.
Бага эрчим хүчний барилгын стандартын гол шаардлага:
Халаалтын хувийн эрчим хүчний хэрэгцээ нь 30кВт.ц/(м2*жил) -с хэтрэхгүй байх
50Па-н даралтын зөрүүн дэх битүүмжлэлийн хэмжилтийн үр дүн 1 1/ц-аас хэтрэхгүй байх
Сэргээгдэх эрчим хүчний анхдагч эрчим хүчний хэрэгцээ 75кВт.ц/м2жил-с хэтрэхгүй (үүнээс +15кВт.ц/м2жил-с хэтэрч болох ба хэтэрсэн эрчим хүчийг нэмэлт үйлдвэрлэлээр нөхөж болно.)