Хэрхэн хэмжих: Барилга, орон сууцны агаарын нэвчилтийг тусгай blower door төхөөрөмжөөр шалгаж, агаарын алдагдал, сийгэлтийн хэмжээг тооцдог. Уг төхөөрөмжөөр тодорхойлохдоо онгорхой хаалга, цонхны арааман дээр нэмэлт хүрээ угсарч тусгай сэнсийг байрлуулдаг ба сэнс нь 50 паскалын даралтын зөрүү үүсгэн агаарыг шахаж(сорж), байшингийн жижиг нүх сүвээр хэр хэмжээний алдагдал гарч байгааг тодорхойлно. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт болон дотоод орчны тав тухыг баталгаажуулдаг.
Үнэ: Барилгын агаарын нэвчилтийг сэнсний даралтын аргаар тодорхойлох олон улсын стандарт ISO 9972-ын дагуу 72 цагийн хэмжилт хийх ба үнэ нь 650 000 төгрөг (Үүнд хөдөө орон нутагт очиж ажиллах тээвэр, унааны зардал ороогүй) болно.