Бид Пассив барилга сонирхогч иргэд, олон нийт, барилгын салбарын мэргэжилтнүүдэд Пассив барилгын тухай анхан шатнаас гүнзгий түвшин хүртэлх мэдлэг олж авах боломжтой дараах 3 төрлийн сургалтын хөтөлбөртэй:
Пассив барилгын үндсэн суурь ойлголт өгөх сургалт
Пассив барилгын мэргэжилтэн бэлтгэх сургалт
Пассив барилгын дизайнер/зөвлөх бэлтгэх сургалт
Бид Герман дахь Пассив Барилгын Хүрээлэнгээс албан ёсны эрх авсан сургагч багш, профессор Лий Пил Рюл (Бүгд Найрамдах Солонгос Улсын Пассив Барилгын Дизайны Хүрээлэн)-той хамтран мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулдаг. Манай сургагч багш нар нь Монголын нөхцөлд тохирсон Пассив барилга төлөвлөх, хэмжилт судалгаа, үнэлгээ хийх, хөгжүүлэлт хийх зэргээр ажиллаж ирсэн туршлагатай ба Монголын анхны Герман дахь Пассив Барилгын Хүрээлэнгийн баталгаажсан үнэмлэхтэй Пассив барилгын зохиомжлогч/зөвлөхүүдээс бүрддэг.
Одоогийн байдлаар бид 6 удаагийн мэргэжилтнүүдэд зориулсан ээлжит болон захиалгат сургалтаар 130 инженер, техникийн ажилтнуудыг сургаж, 6 удаагийн олон нийт хэрэглэгчдэд зориулсан ээлжит болон захиалгат сургалтаар Улаанбаатар хот, Дорноговь, Өмнөговь аймгийн 290 иргэдийг хамруулж, Пассив барилгын тухай мэдлэг, ойлголтыг түгээгээд байна.
Пассив барилгын үндсэн суурь ойлголт өгөх сургалт
Пассив барилгын үндсэн суурь ойлголтууд, Монголын нөхцөлд Пассив амины орон сууц барьж, ашиглаж буй сайн туршлагыг танилцуулах, сургамж туршлага солилцохоор олон нийтийн хялбаршуулсан танхимын сургалтыг Пассив Барилгын Хүрээлэн ТББ, МУИС-н ХШУИС-н Сэргээгдэх эрчим хүчний лаборатори хамтран жил тутам зохион байгуулдаг.
Пассив барилгын суурь ойлголтуудын талаар анхан шатны суурь мэдлэгийг авах боломжтой. Пассив барилга сонирхогч хэн бүхэн хамрагдах боломжтой.
Пассив барилгын мэргэжилтэн бэлтгэх сургалт
Бид МУИС-ХШУИС-тай хамтран Герман дахь Пассив Барилгын Хүрээлэнгийн стандарт хөтөлбөрөөр 3 өдрийн танхимын сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Тус дунд түвшний сургалтаар Пассив барилгын үндсэн суурь ойлголтууд болон барилга угсралтын талаар онол, практик мэдлэгийг олж авах боломжтой бөгөөд цаашид Герман дахь Пассив барилгын хүрээлэнгийн албан ёсны шалгалтаар олгодог Пассив барилгын мэргэжилтэн /Passive House Tradesperson олон улсын баталгаажсан үнэмлэхтэй болох боломжтой. Сургалтыг үндэсний сургагч багш нар Монгол хэл дээр тайлбартайгаар хөтлөн явуулна.
Пассив барилга сонирхогч барилгачин, мужаан, барилгын инженер, халаалт агаар сэлгэлт (ХАС), бүтээцийн инженер, СЭХ-ний инженер, техникийн ажилтан, архитектор, багш, судлаачид тус сургалтанд оролцох боломжтой.
Сургалтын агуулга
Пассив барилгын үндэс
Дулааны тав тух, эдийн засаг
Барилгын битүүмжлэл
Барилга угсралтын процесс ба чанарын баталгаа
Дулаан тусгаарлалт
Дулааны гүүр
Пассив барилгын цонх
Хуучин барилгын дулаалга
Дулаан эргүүлэн ашиглагчтай агаар сэлгэлт
Дулаан хангамжийн үндэс
Пассив барилгын дизайнер/зөвлөх бэлтгэх сургалт
Бид МУИС-ХШУИС-тай хамтран Герман дахь Пассив Барилгын Хүрээлэнгийн стандарт хөтөлбөрөөр Пассив барилгын дизайнер/зөвлөх бэлтгэх 5 өдрийн танхимын сургалтыг зохион байгуулдаг. Тус ахисан түвшний сургалтаар Пассив барилгын үндсэн суурь ойлголтууд болон барилга угсралтын талаар онол, практик гүнзгий түвшний мэдлэгийг олж авах боломжтой бөгөөд цаашид Герман дахь Пассив барилгын хүрээлэнгийн албан ёсны шалгалтаар олгодог Пассив барилгын дизайнер/зөвлөх /Passive House Designer/Consultant олон улсын баталгаажсан үнэмлэхтэй болох боломжтой. Сургалтыг Герман дахь Пассив Барилгын хүрээлэнгийн албан ёсны эрхтэй сургагч Лий Пил Рюл (Солонгосын Пассив Барилгын Дизайн Хүрээлэн) профессор удирдан явуулах (Англи хэлээр) бөгөөд манай сургагч багш нар Монгол хэлрүү тайлбар орчуулга хийж өгнө.
Пассив барилга сонирхогч барилгачин, мужаан, барилгын инженер, халаалт агаар сэлгэлт (ХАС), бүтээцийн инженер, СЭХ-ний инженер, техникийн ажилтан, архитектор, багш, судлаачид тус сургалтанд оролцох боломжтой.
Сургалтын агуулга
Пассив барилгын тухай
Пассив барилгын хашлага бүтээц
Барилгын битүүмжлэл
Дулааны гүүргүй бүтээц
Битүүмжлэлийн хэмжилт ба дулааны зураглал
Пассив барилгын цонх
Талбайн хяналт ба чанарын баталгаа
Барилгын ашиглалт, агаар сэлгэлт
Агаар сэлгэлтийн зарчим
Агаар сэлгэлтийн төлөвлөлт
Агаар сэлгэлтийн хэрэгжүүлэлт
Агаар сэлгэлтийн практик гүйцэтгэл
Агаар сэлгэлтийн жишээ
Агаар сэлгэлтийн дасгал ажил
Дулаан хангамжийн үндэс
Түгээлтын алдагдал
Пассив барилгын эдийн засаг