Монголд эрчим хүчний хэмнэлттэй пассив барилгын технологи, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлж, мэргэжлийн боловсон хүчний чадварыг сайжруулна. ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгээс олгодог Пассив барилгын мэргэжилтэн /Passive House Tradesperson олон улсын баталгаажсан үнэмлэхтэй олон Монгол мэргэжилтнүүдтэй болох.
Сургалтыг ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн сургагч багш, БНСУ-ын KNO ИС-ийн проф. Лий Пил-рюл багшийн зөвлөмж, удирдлага дор МУИС-ИТС-н дэд проф. А.Амарбаяр, Пассив барилгын зөвлөх/сургагч багш Н.Ганбаа, Барилгын зөвлөх инженер С.Түвшинхүү, Пассив барилгын зөвлөх Э.Отгонзул, Пассив барилгын мэргэжилтэн Э.Энх-Учрал нар танхимаар заана.
Сургалтад ашиглагдах ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн англи слайд, тайлбартай материалыг хэвлэмэл хэлбэрээр оролцогчдод тараана. Сургалт Монгол хэл дээр явагдана. Сургалтын дараа 4 сарын 27, 28-нд сургагч багш Лий проф.-н хяналтан доор онлайн шалгалтыг МУИС дээр зохион байгуулна.
Сургалт: 2024 оны 4 сарын 20, 21, 22 (эсвэл 27 )-ны 3 өдөр 9:30-12:00, 13:30-16:00 хооронд, 20 кредит танхимын сургалт МУИС багш оюутны хөгжлийн төвийн 5 давхарт 506 тоотод болно.
Байрлал хаягийг энд дарж үзнэ үү
2024 оны 4 сарын 15-ыг хүртэл дараах холбоосоор бүртгэлийг хүлээж авна.
1. Пассив барилгын сайн дурын сонирхогч, барилгачин, мужаан, барилгын инженер, халаалт агаар сэлгэлт (ХАС), бүтээц, СЭХ-ний инженер, техникийн ажилтан, архитектор, багш, судлаачид
2. Пассив барилгын арга технологид суралцаж, мэргэших, ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн Пассив барилгын мэргэжилтэн/ Passive House Tradesperson баталгаажсан үнэмлэхтэй болж, Монгол улсдаа түгээн дэлгэрүүлэх хүсэл сонирхолтой байх.
1 Пассив барилгын үндэс
2 Пассив барилгын ая тух, эдийн засаг
3 Барилгын битүүмжлэл
4 Пассив барилгын процесс ба чанарын баталгаа
5 Дулаан тусгаарлалт
6 Дулааны гүүр
7 Пассив барилгын цонх
8 Хуучин барилгын дулаалга
9 Хаягдал дулааныг сэргээн ашиглах агааржуулалт
10 Зохистой халаалт,
11 Онлайн шалгалтын бэлтгэл
12 Онлайн шалгалтын бэлтгэл
Мөн нэмэлт мэдээлэл шаардлагатай бол amarbayar@num.edu.mn имэйл, 94634349 утсаар хандана уу.